вторник, 21 мая 2013 г.

Харьяаллаа хасуулсан казах иргэд хохирсоор байна


Х.Байдолда: Харьяаллаа хасуулсан казах иргэд хохирсоор байна


Баян-Өлгий болон бусад аймаг, хотод амьдарч буй казах иргэдийг "Бүгд найрамдах Казахстан Улсаас ирсэн нэрсийн жагсаалтаар" гэх шалтгаанаар Монгол Улсын харьяатаас хасдаг асуудал сүүлийн үед хурцаар тавигдах болсон.
 
 
Үүнд өртсөн зарим иргэн Монгол Улсын иргэний харьяаллаас хасагдсанаа ч мэдэхгүй явсаар сонгуульд санал өгөх үедээ мэдсэн тохиолдол гарчээ. Түүнээс гадна Бүгд найрамдах Казахстан Улсаас ирсэн нэрсийн жагсаалтад байгаа хүмүүстэй нэр нь давхацсанаас харьяатаас хасагдаж хохирч буй олон иргэн байгаа аж.
 
 
Амьдралдаа Монгол Улсын хилээр гарч үзээгүй, гадаад паспорт авч үзээгүй тахир дутуу тэргэнцэртэй хүн, бага насны хүүхдүүд ч хасагдсан нэрэн дунд багтжээ. Энэ талаар тус аймгийн Иргэншлийн холбогдолтой асуудлыг цэгцлэх 2012 оны комиссын гишүүн Х.Байдолдатай ярилцлаа.
 
 
 
-"Казахстан Улсаас ирсэн нэрсийн жагсаалтаар" гэсэн шалтгаанаар олон казах иргэнийг Монгол Улсын иргэний харьяаллаас хасч байгаа тухай сүүлийн үед ярих боллоо. Энэ асуудлыг цэгцлэх комисст ажиллаж байсан хуний хувьд Та тодорхой мэдээлэл өгнө уу?
 
-Казах иргэд 1992 оноос эхлэн хөдөлмөрийн гэрээгээр Казахстан явж эхэлсэн байдаг. Тэр үед Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжээд эдийн засаг хүнд хэцүү байсан учраас амьдрахын эрхээр, нөгөө талаар ардчиллын үр шимийг үзэж харахын хүслээр Казахстан уруу нүүх казах иргэдийн жам ёсны хөдөлгөөн эхэлсэн юм.
 
 
Энэ цаг үе бол герман нь германтайгаа, казах нь казахтайгаа нийлсэн түүхэн үйл явдал. Өнөөг хүртэл энэ үйл явдал үргэлжилж байна. Анх хөдөлмөрийн гэрээгээр, дараа нь янз бүрийн урсгал чиглэлээр явдаг болсон.
 
 
ОХУ задарснаас хойш Казахстан Улс казах иргэдийнхээ тоог олшруулах үүднээс бусад улс гүрэнд байгаа казахуудыг нэгтгэн өөртөө татах бодлого явуулж ирсэн нь ч үүнд нөлөөлсөн. Гэхдээ олон хүн янз бүрийн шалтгаанаар Монголд буцаж ирсэн байдаг.
 
 
Гэтэл казах иргэдийг иргэн харьяатаас хасах явдал сүүлийн дөрвөн жил буюу Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн үеэс хурцадсан. Энэ хүмүүс харьяаллаа хасуулснаас болж нийгмийн тусламж, дэмжлэгт хамрагдаж, тэтгэвэр тэтгэмж авч чадахгүй байна.
 
 
Үүнээс улбаалаад ядуурал ч тодорхой хэмжээнд өссөн. Уг нь Монгол Улсын иргэн Казахстан Улсын харьяат болох, харьяатаас гарахтай холбогдсон хоёр улсын гэрээ байдаг юм байна. Гэвч энэ гэрээ тийм ч боловсронгуй биш, механизм нь ажиллахгүй байгаа учраас энэ мэт асуудал гараад байна.
 
 
 
-Одоогийн байдлаар иргэний харьяаллаа хасуулсан хэчнээн хүн байна вэ. Та бүхний зүгээс хэнд хандаж, ямар арга хэмжээ авсан бэ?
 
-Өнгөрсөн жил Гадаадын иргэн, харъяатын асуудал эрхлэх газрын дарга Д.Мөрөн тэргүүтэй хүмүүстэй уулзаж хэлсэн, бичгээр ч хүсэлт өгсөн. Тэр үед 300 хүн иргэн харьяатаа хасуулсан байсан. Гэтэл одоо Харьяатын газрын тооцоолж байгаагаар 1500 хүн болчихоод байна.
 
 
Цөөрөх байтал харин ч бүр нэмэгдчихсэн. Д.Мөрөн дарга тэр үед бидэнд хялбаршуулсан аргаар гаргасан гэж тайлбарласан. Гадаадын иргэн харьяатын тухай хуульд хялбаршуулсан гэсэн нэг ч үг байхгүй.
 
 
Хялбаршуулсан гэхээр үндсэндээ Казахстанаас квот авсан гэх хүмүүсийн нэрсийн жагсаалтаар иргэн харьяаллыг нь хасахыг хэлээд байх шиг. Үндсэндээ Казахстанаас гаргасан нэрсийн жагсаалтын дагуу шууд л иргэн харьяатаас хасчихдаг юм байна.
 
 
Тэр нь хэн бэ гэдэг талаар лавлагаа авахгүй, тухайн иргэн нь Монголд байна уу, үгүй юу гэдгийг эрэн сурвалжлахгүйгээр хасчихаж байгаа юм. Ингэж хүний эрхэнд халдаж байна. Квот гэдэг нь тэнд нүүж очсон хүмүүст өгдөг халамжийн мөнгө л дөө.
 
 
Гэтэл дээрх 1500 хүний дотор Казахстанд байтугай зарим нь сумандаа ч очиж үзээгүй гурван настай хүүхэд, 80 настай буурай байна. Тэгэхээр хэн нэг нь дээрх квотын мөнгийг авахын тулд тэдний бичиг баримтыг ямар нэг байдлаар ашигласан болж таарч байна.
 
 
Одоо иргэн харьяатад орохоор гурав, дөрвөн удаа өргөдөл бичсэн 60, 70 хүн бий. Энэ хүмүүс гурван сараас 10 жил хүртэлх хугацаанд энэ асуудлаар хөөцөлдөөд одоо болтол шийдүүлж чадаагүй хохироод л явж байна шүү дээ.
 
 
 
-Хуулиараа бол өргөдөл гаргаснаас хойш зургаан сарын дотор шийдэж өгөх ёстой биз дээ?
 
-Тийм ээ, иргэний харьяатын асуудлаар гаргасан өргөдлийг хүлээн авч, хянан шийдвэрлэх хугацаа зургаан сараас хэтрэхгүй байна гээд Гадаадын харьяатын хуулийн 22 дугаар зүйлийн 22.5-д заачихсан байгаа. Энэ хууль мөрдөгдөхгүй байна.
 
 
Би Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын дарга Б.Пүрэвдорж гуайд хэлсэн. Та нар хуулийнхаа дагуу Казахстаны талтай хатуу гэрээ хий гэж. Гадаадын иргэн харьяатын тухай хуульд бус, өөр хуулиар заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөх учиртай.
 
 
Тэгэхээр Казахстантай гэрээ хийчихвэл ийм янз бүрийн асуудалд орохгүй шүү дээ. Нэг цэгийн үйлчилгээгээр л шийдэх асуудал. Үүнд нэг их хөрөнгө мөнгө шаардахгүй. Архив, Тагнуулын ерөнхий газар, цагдаагийн байгууллагаас л лавлагаа авна.
 
 
Нэг их хүнд түвэгтэй зүйл байхгүй. Гэтэл төр, засаг ажлаа хийхгүй байна.  Энэ хүмүүсийг ингэж хохироож байгаа нь Монголын төрийн бодлого юм уу, эсвэл наад хүмүүс нь ажлаа хийхгүй байна уу. Монгол Улс малаа жилийн жилд тоолдог хэрнээ цөөхөн казах иргэнээ яагаад бүртгэчихэж чадахгүй байгаа юм.
 
 
 
-Үндсэндээ энэ хүмүүс хүний тооноос хасагдаад байгаа юмаа даа?
 
-Тийм ээ, өөрсдийгөө хэн бэ гэдгээ ч таниулж чадахгүй байгаа. Ер нь л хүний тооноос гарч байна. Өнгөрсөн оны долдугаар сарын 2-нд Ерөнхийлөгчийн 118 дугаар зарлигаар бас л олон хүнийг Монгол Улсын харьяатаас гаргасан. Ингээд өөрөө өргөдөл гаргаагүй байхад нь гаргачихдаг. Бүхэл бүтэн улс иргэний харьяаллынхаа асуудлыг шийдэж чадахгүй байна гэхээр гайхаад байгаа юм.
 
 
 
-Одоо болтол ямар нэг нааштай үр дүн гараагүй юм уу?
 
-Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын дарга Б.Пүрэвдорж гуай саяхан ярилцлага өгч, энэ тухай ярьж байна лээ. "Харьяатаас хассан асуудал хурцаар тавигдаж, олон хүн хохирч байгаа учраас бид шуурхай ажиллана" гэж байсан.
 
 
Дараа нь мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч "цэнхэр тасалбар", өөрөөр хэлбэл Казахстаны паспорт аваагүй хүмүүсийг шууд иргэний харьяалалд оруулахаар шийдэлд хүрч байна гэж амлаад явсан. Тэгэхээр энэ асуудлыг ямар ч гэсэн нааштай шийдэгдэх байх гэж хүлээж горьдож сууна.
 
 
Б.Цэнэ

Казахстан улс цөмийн зэвсэггүй дэлхий ертөнцийн төлөө

Казахстан улс цөмийн зэвсэггүй дэлхий ертөнцийн төлөө

Казахстан улс цөмийн зэвсэггүй дэлхий ертөнцийн төлөө
Энэ оны 4-р сараас эхлэн АНУ-ын нийслэл Вашингтон хотын нийтийн тээврийн зогсоолууд дээр "Казахстан улс цөмийн зэвсэггүй дэлхий ертөнцийн төлөө" гэсэн үгтэй сурталчилгааны хуудас байрлуулсан.

Энэ бол бусад улс оронд хандан Казахстан улсын жишээг даган цөмийн зэвсгээс татгалзахыг уриалсан өвөрмөц дохио юм. Магадгүй энэ нь төрийн PR-ийн нэг арга ч байж болох юм.

Зохиогчид нь Казахстан улсын цөмийн зэвсгээсээ сайн дураар татгалзаж чадсан анхны бөгөөд цорын ганц улс болохыг илэрхийлэхийг зорьсон нь илэрхий. Эсвэл энэ талаар нухацтай бодох ёстой юу? Энэ бол зүгээр нэг чангаар хашгирсан үг биш. Алив бодоцгооё.

Нэн тэргүүнд энэхүү харьцангуй шинээр байгуулагдсан улсын гадаад бодлого нь эзлэн түрэмгийлэх хандлагагүй гэдгийг анзаарч болно. Энэ улс дэлхийд хүчин чадлаараа дөрөвт орох цөмийн зэвсгээсээ сайн дураар татгалзсан нь түүний уриалга хоосон уг биш гэдгийг харуулж байна.

Үндсэн үзэл санаа нь бодит байдалд тусгалаа олсон ийм бодлого бүх хүн төрөлхтний анхаарлыг өөртөө татаж байна. Цөмийн зэвсгээс татгалзах, шашин хоорондын эв нэгдлийг бэхжүүлэх, дэлхий дахин нэгдсэн нэг мөнгөн тэмдэгттэй болох гэх мэт Казахстан улсын санаачлагууд нь орчин үеийн дэлхий ертөнцийн газрын зургийг өөрчилсөөр байна.

Тус улсын цөмийн зэвсэггүй бүс болсон замналыг дахин харцгаая. ЗХУ задарсны дараа Казахстан улсыг шинээр бий болсон цөмийн гүрний дүрд тоглох боломж хүлээж байв. Шинээр байгуулагдсан улс орны хувьд энэхүү сорилт нь цорын ганц итгэл төгс шийдвэр гаргахад нөлөөлсөн.

Мэдээж цөмийн зэвсгээсээ татгалзах энэхүү сорилтыг даван туулахад тус улсад тийм ч амар байгаагүй. Казахстанд цөмийн зэвсгийг үлдээхийг дэмжигчид ч мөн байсан. Эхний ээлжинд цөмийн зэвсгийн нөөц нь тус улсад заналхийлэгчдийн эсрэг барьж болохуйц хүчирхэг хамгаалалт болох байсан нь маргаангүй үнэ. Казахстанд цөмийн зэвсэг байгаа гэдгийг санах нь тус улсад заналхийлэгчдийн хувьд түгшүүрийн дохио болж тус улсын батлан хамгаалах хүчийг ихээхэн сайжруулах байв.

Цөмийн зэвсгээ авч үлдэх нь аюул занал ихтэй тухайн үеийн нөхцөл байдалд хамгийн ойлгомжтой шийдвэр байх байв. Цөмийн зэвсгээ авч үлдсэнээр Казахстан улс бүс нутагтаа томоохонд тооцогдох гүрэн болох нь ойлгомжтой байв. Гэвч ерөнхийлөгч Нурсултан Назарбаев тун өвөрмөц шийдвэр гаргасан бөгөөд энэхүү "давуу тал олгох" зэвсгээс татгалзсан.

Тус улсын ерөнхийлөгчийн хэлснээр Азийн орнуудын зөвлөлийн зүгээс цөмийн зэвсгээ хадгалж үлдэхийг зөвлөн нэлээд их хэмжээний санхүүгийн тусламж үзүүлэхийг ятгаж байсан, олон улсад цөмийн зэвсэг бүхий анхны бөгөөд цорын ганц исламын шашинт орон хэмээх нэр хүнд хүлээж байсан юм. Эцэст нь Казахстан улс 1990-ээд оны дэлхий ертөнцийн аюулгүй байдлын тогтолцоо ихээхэн хэврэг байгааг болон бусад хүчин зүйлийг харгалзан үзсэний үндсэн дээр цөмийн зэвсгээс эргэлт буцалтгүй татгалзах шийдвэр гаргасан юм.

Хамгийн сүүлчийн цөмийн цэнэгт хошууг 1995 оны тавдугаар сарын 7-ны өдөр Семипалатинскийн цөмийн туршилтын талбайд устгасан бол 2000 оны долдугаар сарын 29-нд мөн талбайд цөмийн туршилт хийдэг байсан хамгийн сүүлчийн цооногийг дэлбэлсэн.

Цөмийн зэвсгийг устгах үйл ажиллагаа ийнхүү дууссаны дараа Казахстан улс цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх үйл явцад чухал бөгөөд тэргүүлэх үүрэг гүйцэтгэх болсон. Бүхий л дээд хэмжээний уулзалтууд дээр АНУ энэхүү шинэ залуу улсын гадаад болон дотоод бодлогыг нь шинэ түвшинд гаргаж чадсан энэхүү "том шийдвэр"-ийг сайшаан дурдсаар ирсэн. Энэ нь Казахстаныг үлгэр дууриал болгох үйл ажиллагаанд шинэ түлхэц үзүүлж байна.

Их гүрнүүдэд энэхүү жижиг орон цөмийн зэвсэггүй бүс байж болдгийг нотлон харуулж, уриалж байна. Цөмийн зэвсгийг ул дэлгэрүүлэх үйлсэд Казахстан улсын гүйцэтгэж буй үүргийг бүх нийтээр хүлээн зөвшөөрдөг. Тус улсын төрийн тэргүүн цөмийн зэвсгээс татгалзах байр суурин дээрээ бат зогсохын зэрэгцээ бусад улс орны төрийн тэргүүн нарт хандан цөмийн санаачлагаа багасгах эрмэлзлээ улам нэмэгдүүлэхийг уриалсаар байна.

Энэхүү санаачлагын үр дунд ОХУ, АНУ хэмээх цөмийн зэвсгийн хоёр их гүрэн шийдвэрээ гаргах болсон ба стратегийн зэвсэглэлийг хорогдуулах арга хэмжээг авч эхэлсэн.

Тус улсын олон улсын тавцан дээрхи нэр хүнд ихээхэн эерэг болсон ба дэлхийн томоохон гүрнүүд тус улсыг Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн удирдах зөвлөлийн гишүүн болохыг дэмжих болсон.

Тусгаар оршин тогтнох явцдаа Казахстан улс олон үндэстний болон олон шашны эв нэгдэлтэйгээр зэрэгцэн орших чадварыг сахин хамгаалах боломжтойг харуулсан. Тус улсын хуримтлуулсан туршлагыг яриа хэлэлцээний тааламжтай талбар болгон ашиглаж дэлхийн орнуудын шашны тэргүүнүүд харилцан санал солилцож хамтын ажиллагааныхаа ерөнхий загварыг гаргах нь улс төрийн тэргүүнүүдийн уулзалтаас дутахааргүй ач холбогдлыг нийгэмд үзүүлнэ.

Астана хотод дэлхийн болон уламжлалт шашнуудын тэргүүнүүдийн зөвлөлдөх уулзалт гурван ч удаа зохион байгуулагдсан.

Ийнхүү дараах дүр зураг бий болж байна. Эв нэгдэл бүхий шинэ тогтолцоог хөгжүүлэхийн үндэс нь цөмийн зэвсэггүй шинэ бүс нутаг, дэлхийн шинэ валют бий болгох, үндэстнүүдийн шинэ холбоог бий болгох явдал гэдэгт Казахстан улсын ерөнхийлөгч итгэл төгс байна.

Улс үндэстэн бүрийн уламжлал соёлд буй сайн сайхан бүхэн нь хүн төрөлхтний ололт амжилт байх учиртай. Ийм ертөнцөд бие биенийгээ хардаж сэрдэх, шашны болон бусад үндэслэлээр ялгаварлан гадуурхах орон зай байх ёсгүй. Энэ нийгмийн хөгжил дэвшил нь материаллаг баялгийнхаа хэмжээгээр бус өндөр ёс суртахуун, хүмүүсийн хариуцлагаар тодорхойлогдоно.

Нурсултан Назарбаев дэлхий нийтийн нэгдсэн валютын системийг дэмжигч байсаар ирсэн төдийгүй цаашид ч байсаар байх болно. Ингэснээр олон улс орны эдийн засаг АНУ-аас эхлэн бүх дэлхийг хамарсан эдийн засгийн хямралтай харьцуулахуйц эдийн засгийн хямралын нөлөөнөөс хамгаалагдах юм.

Казахстан улс бүс нутгийн болон илүү өргөн хүрээг хамарсан олон улсын байгууллагуудад байнга идэвхтэй оролцсоор ирсэн. Энэ онд тус оронд урьд хожид байгаагүй хэмжээнд өөрийгөө илэрхийлэх боломж буюу ЕАБХАБ-ыг (Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага) даргалах боломж бий болов. Бүгдээрээ л Казахстанаас ямар нэгэн "шинэ юм" хүлээж байсан нь тийм ч удаан хүлээлгэсэнгүй.

Казахстаны ерөнхийлөгч Астана хотод ЕАБХАБ-н дээд хэмжээний уулзалт зохион байгуулах санаачлага гаргав. Тус байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүдийг оролцуулсан энэ хэмжээний уулзалт яриа хэлэлцээр 1999 онд Станбул хотноо болж байв.

Эцэст нь хэдийгээр том хэмжээний дэлхийн гүрэн биш боловч цөмийн зэвсэггүй дэлхий ертөнцийг бий болгох чиглэлд ийнхүү идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй орноос жишээ авахыг уриалах байна.

Монгол Улс дахь Казахстан улсын ЭСЯ

Ертөнцийн хот Астана

Ертөнцийн хот Астана


Бүгд Найрамдах Казахстан улсыг зориод ирлээ. Өргөн хүрээнд зохиогддог Евроазийн форум болоод өдрөөс өдөрт өргөжин тэлж буй Астана хот олон улсын анхаарлыг татсаар л байна. Тэр ч утгаараа арав дахь удаагаа зохиогдсон Евроазийн тус форумд дэлхийн 45 улс орны төлөөлөл, гадна, дотны хэвлэл мэдээллийн 200 гаруй байгууллагын сэтгүүлчдийн төлөөлөл оролцсон юм.

Астана хотын “Казмедиа" радио телевизийн цамхагт болсон энэ удаагийн форумын гол сэдвийн нэг “Терроризмтэй хэрхэн тэмцэх вэ”, “Арабын хавар”, “Казахстаны цөмийн эсрэг тэмцлийн эхлэл Ираны цөмийн төлөвлөгөөний эргэн тойрон дахь асуудлууд байв. Энэ удаагийн, Евроазийн форумыг нээж Казахстаны ерөнхийлөгч Н.Назарбаевын охин Н.Дарига үг хэлсэн.

Учир нь тэрбээр Евроазийн медиа форумын зохион байгуулах хорооны тэргүүнээр ажилладаг байна. Энэ үеэр Н.Дарига “Евроазийн медиа форум жил бүр Астана хотод зохион байгуулагдана. Шинэхэн Астана хотын хөгжил, цаашдын бүтээн байгуулапт нь энэхүү форумтай салшгүй холбоотой” гэдгийг дурдсан. Форумд оролцсон улс орны төлөөлөл дээрх сэдвээр санал солилцсоныг энд дурдах хэрэгтэй байх.

Энэ бүхнээс илүүтэй тусгаар тогтноод 20 гаруй жилийн нүүрийг үзэж буй Казахстан улсын нийслэл Астана хотын хөгжил, бүтээн байгуулалт дэлхийн олон улс орныг гайхшруулах болсон нь нууц биш. 1999 оны долдугаар сард ЮНЕСКО-гоос Астана хотыг “Ертөнцийн хот” болгон зарласан байдаг. Мөн 2003 онд олон улсын үнэлгээний “Moodys investors Service” агентлаг энэ хотын зэрэглэлийг ВА-З-аас ВА хүртэл хоёр шатаар ахиулсан нь бий.


Ийн тусгаар тогтноод олон жилийн нүүрийг үзээгүй ч улс орноо “Ертөнцийн хот” болтлоо хөгжүүлж, тэр хэрээр дэлхийн олон орны казах үндэстнийг нэгтгэж, ард түмний амьдрал ахуйг өөд нь татсан гээд казахстанчууд ерөнхийлөгчөө ам булаалдан магтаж байна. Казахстанчууд Н.Назарбаевийг хүндлэхийн дээдээр хүндэлж, бас шүтэн биширдэг нь тэнд өнжсөн хэдэн хоногт анзаарагдсан.

Жирийн иргэд болоод таксины жолооч хүртэл ерөнхийлөгчийнхээ нэрийг бүтнээр нь хэлдэггүй. Бүгд “Назаке” эсвэл “Ел ага” хэмээн авгайлдаг юм билээ. Назеке гэдэг нь Назербаевийн нэрийг товчилсон хэлбэр. Харин “Ел ага” гэдгийг монголчилбол “Улсын ах” гэсэн утгатай юмдаг уудаа. Одоогоос хэдэн жилийн өмнө Казахстан улс нийслэлийнхээ төв хэсэгт манайхаар Сүхбаатарын талбайдаа ямар цамхаг барьж байгуулах, монголчуудынхаар олон жил Сүбаатарын хөшөөг байлгасаар байхуу гэх мэтчилэн ярьсны эцэст “Астана Байтерек" цамхагийг босгожээ.

Энэ цамхаг Казахстан улсын бэлгэ тэмдгийг агуулдгаараа онцлогтой. Алтан цацрагт нарыг 97 метрийн өндөртэй зүйрлэжээ. Мөн ертөнцийн эх болсон гурван зүйлийг илэрхийлэгч гурван хэсгээс бүрдэх тус уран барилгын металл хийцийнх нь өндөр 105 метр, жин нь 1000 тонн гэнэ. Байтерек цамхагийн дээд хэсэгт 22 метрийн диаметртэй, нарны гэрлийн нөлөөгөөр өнгө сольдог, 300 тонн жинтэй хамелеон шилээр хийгдсэн бөмбөрцөг байрладаг.

Казахстан улсын бэлэг тэмдэг бүхий энэ цамхагт Н.Назарбаевын гарын таван хурууны хээг урласан алтан тамга бий аж. Гаднаас очсон жуулчид хамгийн түрүүнд тухайн өндөр цамхагийг зорьж, алтан тамга дээр гараа тавьдаг юм байна. Хүмүүс алтан тамган дээр алгаа тавих тоолонд Казахстаны төрийн дуулал эгшиглэдэг. Хүсэл биелдэг хэмээн сүсэглэдэг казахстанчуудын хувьд энэ нь ерөнхийлөгчдөө хэр найрсаг ханддагийн жишээг харуулна.


Өдгөө Астана хот 710.2 кв.км нутаг дэвсгэртэй. Казахстан улс бол Евроазийн төв хэсэгт орших томоохон улсад тооцогддог. Нутаг дэвсгэрийн хувьд баруунаас дорно зүг хүртэл 3000 км, өмнө зүгээс хойд зүг хооронд 1600 км үргэлжилдэг. Хойд талаараа ОХУ-тай, өмнөд талаараа Туркменстан, Узбекстан, Киргиз улстай, дорнод талаараа БНХАУ-тай хил залгадаг. Энэ улсын баруун зүгт Каспийн тэнгис нь оршдог юм билээ.

Хүн амын тоо нь 15 сая хол давдаг гэж байгаа. Гэхдээ энэ тоог жирийн иргэд нь барагтай мэддэггүй нь сонирхол татна. Казахстан улсын нийт хүн амын 60 хувь буюу ес орчим саяыг казах үндэстнүүд бүрдүүлдэг гэж байсан. Одоогоор 131 үндэстэн, ястан амьдардаг тус улсын төрийн хэл нь казах болохоор Монголоос очсон казах иргэд тэр тусмаа өлгийчүүд түвэггүйгээр ойлголцоно.

Астана хотод Монголоос очсон казах иргэд олноороо суурьшдаг юм билээ. Нэгэн түүхийг сөхөхөд одоогоос 20 гаруй жилийн өмнө Монголоос Казахстан улсыг зорьсон их нүүдэл эхэлсэн. Улаанбаатар хотоос 1800 км-ийн зайд байрладаг хамгийн ихээр алслагдсан Баян-Өлгий аймагт аж төрдөг Өлгийчүүдийн зарим нь Казахстан руу бууриа сэлбэн нүүдэллэсээр хэдийнэ 20 жил өнгөрчээ.

Олон жил үргэлжилсэн энэ нүүдлийг казахууд “Их нүүдэл” гээд нэрлэчихсэн байдаг. Монголд ирж суурьшсанаараа хэдэн зуун жилийн түүхтэй тэдний хувьд тухайн үед идээшин дассан нутгаа орхиод явах тийм ч амар байгаагүй. Одоогоос 20 жилийн өмнө юм даа. Намрын улирлын хэдхэн долоо хоногт Баян-Өлгий аймгийн төвийн байшин барилгууд балгас болж хувирсан.

Ганцхан шөнийн дотор ойр садны хичнээн ч ах, дүү, төрөл садан, хөрш, найз нөхөд аав, ээж, нутаг усаа орхиод яваад өгсөн. Мэдээж тухайн үед дэлхийн казахуудыг нэгтгэх Н.Назарбаевын урилга тэр үеийн залууст сурч, сэтгэл хангалуун ажиллаж, амьдрах боломжийг олгосон болоод тэр л дээ. Харин хөгшчүүлийн нэг хэсэг нь усын ууж, ёсын дагасан Монгол Улс, төрж өссөн нутгаасаа явахгүй гээд үлдэцгээсэн удаатай юм.

Харин одоо бууриа сэлбэж явсан нэгэн Казахстанд очоод сайхан амьдарч л байна. Тэднээс Казахстанд очоод ч амьдрал ахуйгаа өөд нь татаж чадаагүй, эрүүл мэнд болоод бусад шалтгааны улмаас Баян-Өлгий аймагт буцаж нүүж ирсэн нь ч бий. Хүний амьдрал эрээнтэй, бараантай гэдэг. Тэр жамаар л их нүүдэл рүү хошуурсан казах иргэдийн дундаас тэндээ нэр төртэй ажиллаж байгаа нь цөөнгүй.

Ер нь Монголоос очсон казахууд эзэмшсэн мэргэжил, боловсролоо гологдоно гэж үгүй. Монголд нэр төртэй ажиллаж явсан төр нийгмийн, урлаг соёл, спортын гээд олны танил хүмүүс Казахстанд ямаршуухан аж төрж байгааг сураглалаа. Тэд одоо ч Казахстанд сайн сайхан аж төрж буй юм байна. Нэлээд олон жилийн өмнө Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга байсан К.Зардыхан гуайг манайхан таних байх.

Тэрбээр өдгөө Алматы хотод түүхийн ухааны чиглэлээр их, дээд сургуулиудад багшилдаг гэсэн. Монгол Улсын болоод Казахстаны гавьяат жүжигчин Хавлаашийг монголчууд “Зулай цагаан Алтай” дуугаар нь андахгүй. Гавьяат маань Алматы хотод Казахстаны их зохиолч Х.Абайн нэрэмжит Драмын эрдмийн театрт ажилладаг байна. Сүүлийн жилүүдэд Казахстаны парламентад хүч сорьж, залуу үеийнхний халаа болж яваа Алмасбек гэх залууг өлгийчүүд мэдэх биз ээ.

Тэрбээр Казахстаны үндэсний аюулгүйн байнгын хорооны зөвлөхөөр ажилладаг сураг сонсогдсон. Хэдэн жилийн өмнө НҮБ-аас дэлхийн казахуудын дунд нэгэн судалгаа явуулжээ. Тэр нь үндэсний хэл, соёл, зан заншлыг казахууд хэрхэн өвөлж үлдсэнтэй нь холбоотой. Судалгаанд дэлхийн 90 гаруй улсад аж төрдөг казах иргэд хамрагдсанаас Монголын гэх тодотголтой казахууд жагсаалын эхэнд бичигдсэн байдаг.

Тодруулбал төрөлх хэл, соёл, зан заншлаа “ориг”-оор авч үлдсэнээр манай казах иргэд шалгарсан гэсэн үг. Ер нь Казахстанд зөвхөн Баян-Өлгийн казахууд нүүж очсон юм биш. Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ, Төв аймгийн казахууд ч бий. Тэдний дунд Казахстанд бизнесийн зорилгоор очиж ажиллаж, амьдардаг халхууд ч байдаг гэнэ. Ганц гэм нь Монголоос очсон халх хүмүүс өнөө хэр казах хэлийг сурч чадахгүй байгаа юм билээ.

Нэг хэсэг нь тэндхийн иргэдтэй оросоор ойлголцдог бол нөгөөд нь Монголоос очсон казахууд хэл нэвтрэлцэхэд тусалдаг ажээ. Олон зуун жил “ханилсан” монгол түмэн ийнхүү Казахстан хэмээх нэгэн гүрэнд нэгийгээ хань татан эвтэй найртай аж төрсөөр байна.



Дэлхийн гайхамшгууд .. Астанад сүндэрлэжээ
Өдгөө Астана хот олон улсын ажил хэргийн болоод соёлын төв болтлоо хүрээгээ тэлжээ. Египедийн пирамид, Америкийн эрх чөлөөний хөшөө, Парисийн цамхаг гээд ертөнцийн гайхамшгууд бүгд Астана хотод сүндэрлэсэн байна. Энэ утгаараа Астана хот тусгаар тогтносон залуу улс орны түүхэнд өөрийнхөө алтан хуудсыг бичсэн гэж дээрх Евроазийн медиа форумд оролцогчид онцолсон.

Тус улсын ерөнхийлөгч Нурсултан Назарбаев 1990-ээд оны дунд хэн ч санаагүй байхад өмнөд зүгт оршдог Алматы хотоос улсын яг төв хэсэгт нийслэлийг шилжүүлэх тухай шийдвэр гаргасныг уншигчид санаж буй байх. Ингээд удалгүй Астана хот эдийн засаг, улс төр, соёлын амьдрал буцалсан томоохон хот болж хувирсан байдаг, Өнөөдөр Астана хотын хүн амын тоо хагас сая давжээ.

Казахстаны менежмент, эдийн засаг болон тандан судлалын хүрээлэнгийн судалгааны багийн тооцоогоор 2030 онд Астанад нэг сая 200 мянган хүн амьдрах төлөвтэй юм байна. Астанагийн хот байгуулалтын төслийг хийхэд гадаадын шилдэг уран барилгачид, тэргүүн зэргийн барилгын компаниуд оролцжээ. Астана хотод байрлах Энх тайван, эв нэгдлийн ордныг Казахстан дахь “Жей Ти Ай” буюу “JTI” компанийн төлөөллүүд танилцуулсан.

Уг Энх тайван, эв нэгдлийн ордон шиг уран барилгын шийдэлтэй барилга байгууламж дэлхий дахинд байдаггүйгээрээ онцлог. Астанад янз бүрийн шашны ёс заншлыг нэг дор цуглуулдаг газар байдаг ч Казахстаны шашны орны бусдаас ялгарах онцлог нь харилцан зөвшилцөх зорилго бүхий яриа хөөрөө өрнүүлдэг нэг л газар юм. Энд дэлхийн янз бүрийн шашны байгууллагуудын төлөөлөл, соёлын архив, соёл иргэншлийн их сургууль, 1500 хүний суудал бүхий дуурийн театрт цугларч санал бодлоо солилцдог нь бахархал төрүүлнэ.

Энхтайван, эв нэгдлийн ордон нь 25 давхар, 25,5 мянган кв.м талбайтай. Гол нь шашны эв нэгдэл, Казахстаны эрх чөлөө, нээлттэй байдлыг илэрхийлдэг.
Мэдээж аливаа улс, хотын өнгө төрх, хөгжлийг илэрхийлдэг зүйлийн нэг бол замын асуудал байдаг. Тус улсын бүтээн байгуулалт, замын хөгжлийг энд дурдаад баршгүй. Замын бөглөрөл, зам засварын ажил дутуу хийгдсэн, түүнээс үүдсэн асуудал гэх зүйл бараг үгүй.

Астанад очсон хэнд ч автомашинаа унаад ийм сэлүүхэн замд давхих юмсан гэсэн сэтгэгдэл өөрийн эрхгүй төрнө дөө. Ер нь энэ мэт улс орныхоо бүтээн байгуулалт, хөгжлийн асуудлуудад Казахстан улс төрийн, хувийн гэлтгүй бүх байгууллага, хувь хүний оролцоо, дэмжлэгийг авдаг байна. Астана хотод зохиогдсон Евроазийн медиа форумын үед Н.Назарбаевийн охин Н.Дарига “Казахстан улс тийм ч баян улс биш.

Гэхдээ Казахстан улсад үйл ажиллагаа явуулдаг бүх байгууллагын тусламж, дэмжлэгийг авахаас татгалздаггүй. Энэ бүхэн нь эргээд хотын хөгжил, хүмүүсийн ая тухтай байдлыг хангахад чиглэгддэг” гэж байсан. Энэ ч үүднээс “JTI” компани дээрх Евроазийн медиа форумыг зохион байгуулахад гол ивээн тэтгэгчээр оролцжээ. Тус компанийн төлөөлөгчийн газар нь Монголд байдаг аж.


Ер нь Казахстан улс аливаа хэрэглээг хорих бодлого баримталдаггүй юм байна. Жишээлбэл, тамхины үйлдвэрлэл төрөөс ямар нэгэн хориг саад тавьдаггүй. Харин ч эсрэгээр их хэмжээний орлогыг нийгмийн томоохон асуудлыг шийдвэрлэх, улмаар компаниудын нийгмийн хариуцлагыг өндөржүүлэх талын бодлого хэрэгжүүлнэ. Жишээлбэл, тамхины үйлдвэрлэлийг албадан бууруулах биш, тухайн өндөр орлогоос багагүй хэмжээний хөрөнгийг архи, тамхины хор хөнөөлийг сурталчилах, архи, тамхины хэрэглээг орлуулах үйлдвэр үйлчилгээг нэмэгдүүлэх шаардлага тавьдаг байна.

Энэ нь ч үр дүнгээ өгч, тамхины орлогын багагүй хэсэг нь өсвөр болон өндөр насныхан чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд хөрөнгө оруулалт болж чаджээ. Ингэснээр сүүлийн үед анх удаагаа Казахстанд архи, тамхины хэрэглээ өсөөгүйгээр барахгүй буурах хандлага гарсан байна. Аливаа хэрэглээг хорих тусам өсвөр насныхны шохоорхлыг ихээр татдаг нь олон төрлийн судалгаагаар батлагддаг.


Тамхины үйлдвэрлэл, хэрэглээг муйхраар хориглосноор далд байдалд орно. Үүний уршиг нь хүний эрүүл мэндэд хортой. Аливаа үйлдвэрлэл, үйлчилгээ албан бусаар үүсч, далд эдийн засаг, гэмт хэрэг, өвчлөл нэмэгддэг. Өөрөөр хэлбэл, төр хэрэглээг албадлагаар бус хүүхэд багачуудад сургалт явуулах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөхцлийг бүрдүүлэх нь тамхитай тэмцэх хамгийн үр дүнтэй арга гэнэ.


Монголчуудын эртний анд казах түмэн ийнхүү хөгжин дэвжсээр. Монголчуудад ч тэднээс суралцах зүйл нэлээд бий. Тэндэхийн монголчууд Улаанбаатарын тухай багагүй сонирхох юм. “Нийслэл авто замын түгжрэлгүй болсон гэсэн үнэн үү? Хэзээ Астана шиг болох бол хэмээн санаа тавих иргэд цөөнгүй тааралдав. Монголчууд, казахууд бүгд адил. Сайхан нийслэлтэй байхыг эрмэлздэг. Харин өнөөдөр Астанагийн хот байгуулалтын жишээ Монголоор зогсохгүй дэлхий дахины жишиг болж байна. Бидэнд тэднээс авах бэлэн жишээ олон байна. Астана өдөр ирэх тусам тэлсээр, тэнгэрийн хаяа руу тэмүүлсээр....

Ч.Анна
Эх сурвалж: “Нийслэл Таймс”

Казахстан

Казахстан

Казахстан (каз. Қазақстан; албан ёсоор Бүгд Найрамдах Казахстан Улс нь Дундад Ази болон дорнод Европийн орон юм. Нутаг дэвсгэрийн хэмжээгээр дэлхийд есдүгээрт, далайд гарцгүй орнууд дотор нэгдүгээрт эрэмбэлэгддэг тус улсын нутаг дэвсгэрийн хэмжээ 2,727,300 km² (Баруун Европоос том) ажээ. Орос, Киргизстан, Туркменистан, Узбекистан, Хятадтай тус тус хиллэдэг. Түүнчлэн Каспийн тэнгисийн нэлээд хэсэгтэй тус улс хил залгадаг. Өргөн уудам газар нутагтай Казахстанд тал нутаг, тайга, хад хавцал, дов толгод, бэлчир, уул нуруу, мөнх цаст уулс, цөл гээд газар зүйн олон бүс бий. Казахстан хүн амаараа дэлхийд 62-т ордог бол, хүн амын нягтшилаараа сүүл хавьцаа ордог.
Орчин үеийн Казахстаны нутаг дэвсгэрт түүхийн ихэнх хугацаанд нүүдэлчин аймгууд нутаглаж иржээ. XVI зуун гэхэд казахууд гурван ордод хуваагдсан өөрийн онцлог бүхий бүлэг болон гарч ирсэн. XVIII зуунд оросууд Казахын тал нутаг руу түрэн орж, XIX зууны дунд үе гэхэд Казахстаны нутаг дэвсгэр тэр чигээрээ Оросын Эзэнт улсын нэг хэсэг болжээ. 1917 оны Оросын хувьсгал, түүний дараа гарсан Оросын Иргэний дайны дараа Казахстаны нутаг дэвсгэрийг хэд хэдэн удаа өөрчлөн зохион байгуулсны эцэст 1936 онд ЗСБНХУ-ын нэг хэсэг Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Казахстан Улсыг байгуулжээ. XX зууны турш Казахстаны нутаг дэвсгэрт Зөвлөлтийн томоохон төслүүд хэрэгжсэн юм. Тухайлбал Никита Хрущевын атар газар эзэмших хөдөлгөөн энд өрнөснөөс гадна, Байконурын сансрын буудал, Семипалатинскийн цөмийн туршилтын талбай энд байгуулагдаж байлаа.
Казахстан Зөвлөлтийн бүгд найрамдах улсуудаас хамгийн сүүлд 1991 оны арванхоёрдугаар сарын 16-нд тусгаар тогтнолоо тунхагласан. Казахстаны коммунист байх үеийнх нь удирдагч Нурсултан Назарбаев тусгаар тогтносон Казахстаны шинэ ерөнхийлөгч болжээ. Казахстан тусгаар тогтносноосоо хойш тэнцвэртэй гадаад бодлого хэрэгжүүлж, Казахстаны эдийн засгийг, ялангуяа нүүрс-устөрөгчийн салбарыг хөгжүүлэх бодлого баримталсаар ирсэн. Тус улсын эдийн засгийн төлөв сайжирсаар байгаа боловч Ерөнхийлөгч Назарбаев улсынхаа улс төрийг хатуу хяналтдаа байлгасаар байна. Сүүлийн жилүүдэд сөрөг хүчний хэд хэдэн удирдагч, сэтгүүлч алагдсан бөгөөд Өрнөдийн ажиглагчид Казахстаны сонгуулийг чөлөөтэй, шударга гэж үздэггүй. Гэхдээ Казахстаны олон улсын тавцан дахь нэр хүнд өссөөр байна. Казахстан нь одоо Төв Азидаа зонхилогч улс гэж тооцогддог. Тус улс олон улсын олон байгууллагад гишүүнээр элссэн. Тухайлбал НҮБ, НАТО-гийн Энхийн төлөө түншлэл, Тусгаар Тогтносон Улсуудын Хамтын Нөхөрлөл, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн юм. 2010 онд Казахстан Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагыг тэргүүлэх болно. 2011 онд Казахстан Орос, Беларусийн хамтаар Евразийн Эдийн Засгийн Хамтын Нийгэмлэгийг байгуулна.
Сталины үед олон үндэстэн ястны хүмүүсийг бөөнөөр нь Казахстан руу албадан нүүлгэн суурьшуулж байсны улмаас олон үндэстэн ястнаас бүрдсэн улс болсон. Казахстан шашны эрх чөлөөг хүлээн зөвшөөрдөг бөгөөд олон янзын шашин шүтлэг тус улсад өөрсдийн төлөөлөлтэй байдаг. Исламын шашин гол шашин нь бөгөөд Үнэн алдартны шашин хоёрт ордог. Албан ёсны хэл нь Казах хэл боловч, Орос хэлийг өдөр тутмын харилцаандаа түгээмэл хэрэглэдэг.
Нэр Монгол, түрэг төрлийн хэл яриа дотроо болон хоорондоо «к» - «х», «ч» - «ш» авиаг сэлгэдэг тохиолдол цөөнгүй. Хэдийгээр монгол хэлнээ өдгөө «ч», «ш», «к» (Mg k initial.png), «х» (Mg q initial.png) үсгээр ялгасан ч дээрх уламжлал бүрэн алдагдаагүй. Энэ ёсоор Монгол хэлнээ Хасаг, Qasaγ-14.horiz.PNG qasaɣ гэж бичдэгийг чухал толь бичгүүдээс мэдэж болно.[9]
Мөн Зөвлөлтийн үеэс оросоос Казах (орос. казах), Казахуудтай дасалцаж Казак (каз. қазақ) гэж ярьж бичих нь Монгол улсын монгол хэл бичигт дэлгэрчээ. Үүнтэй адил Хятад улсын монгол хэлнээ Хасакы (хя. 哈萨 Hāsàkè) гэж ярих нь тохиолддог.

Түүх

Акмола дахь хээр тал
Казакстанд шинэ чулуун зэвсгийн үед хүн амьдарч байсан ул мөр байдаг. Ер нь Монголтой адил бэлчээрийн мал аж ахуй эрхлэхэд зохицсон газар. Казахийн тал нутагт эртнээс адууг гаршуулсныг судлаачид тодорхойлжээ. Төв Ази, Казахийн зарим газарт анх Иран нүүдэлчид суурьшиж байжээ. Тэднээс Скиф гэж алдаршсан нь байдаг. 5-р зуунаас Түрэг угсаатан нь Иранчуудыг түрж Дундад Азийн зонхилох угсаа болсон юм.
Түүхийн үест уламжлалт нүүдэлчин амьдрал, мал аж ахуйт эдийн засаг энэ тал нутагт оршсон. 15-р зуунаас Түргүүдийн дундаас Казахийн гэх бусдаас ялгарах онцлог тодорч эхэлсэн бол 16-р зуун гэхэд Казах хэл, соёл, эдийн засгийн байдал нь ялгарч иржээ.
1991 онд ЗХУ албан ёсоор бутарч Казахстан баттай тусгаар тогтносон билээ.

Нутгийн хуваарь

Казакстаны дэвсгэр нутаг эхлээд 14 муж (каз. облысы ; орос. область), 3 улсын хот (орос. город республиканского значения - «улсын ач холбогдолтой хот») бүгд 17 нэгжид засч захирагдана. Гэхдээ энэ гурвын Байконур хот нь сансрын нислэгийн буудалтайгаа хамт ОХУ-д 2050 он хүртэл түрээслэгджээ.Одоо цагт энэ том 17-гоо хасаг хэлнээ албан бусаар "аймақ" («Аймаг») гэж ерөнхийлж байна. Энэ нь Монголд аймаг нийслэлээ «нутаг», «орон нутаг», «бүс» гэж ярьж, бичдэгтэй утга дүйнэ.
Цаашилбал 2-р буюу дунд түвшинд 160 хошуу (эсвэл сум - Монголын казах хэлнээ сумыг аудантай зүйрлэх нь бий; каз. аудан; орос. сельский район), хотын 10 дүүрэг (каз. аудан; орос. городский район), 38 аймгийн хот (орос. город) бүгд 208 нэгж болно.
Аймаг
(14 муж, 3 хот)
Казаг бүтэн нэр Орос бүтэн нэр Нутаг
дэвсгэр (км²)
Хүн амын
тоо
Аймгийн
төв
1 Туг Акмола муж Ақмола облысы Акмолинская область 121,400 829,000 Көкшетау
2 Туг Актөбе муж Ақтөбе облысы Актюбинская область 300,600 661,000 Актөбе
3 Туг Алматы муж Алматы облысы Алматинская область 224,000 860,000 Талдыкорган
4 Туг Алматы хот Алматы қаласы город Алматы 324.8 1,226,300 Алматы өөрөө
5 Туг Астана хот Астана қаласы город Астана 710.2 600,200 Астана өөрөө
6 Туг Атырау муж Атырау облысы Атырауская область 118,600 380,000 Атырау
7 Туг Байконур хот Байқоңыр қаласы город Байконур 57 70,000 Байконур өөрөө
8 Туг Дорнод муж Шығыс Қазақстан
облысы
Восточно-Казахстанская
область
283,300 897,000 Өскемен
9 Туг Жамбыл муж Жамбыл облысы Жамбылская область 144,000 962,000 Тараз
10 Туг Костанай муж Қостанай облысы Костанайская область 196,000 975,000 Костанай
11 Туг Кызылорда муж Қызылорда облысы Кызылординская область 226,000 590,000 Кызылорда
12 Туг Мангыстау муж Маңғыстау облысы Мангыстауская область 165,600 316,847 Актау
13 Туг Өмнөд муж Оңтүстік Қазақстан
облысы
Южно-Казахстанская
область
118,600 1,644,000 Шымкент
14 Туг Өрнөд муж Батыс Қазақстан
облысы
Западно-Казахстанская
область
151,300 599,000 Орал
15 Туг Павлодар муж Павлодар облысы Павлодарская область 124,800 851,000 Павлодар
16 Туг Умард муж Солтүстік Қазақстан
облысы
Северо-Казахстанская
область
123,200 586,000 Петропавл
17 Туг Харганат муж Қарағанды облысы Карагандинская область 428,000 1,287,000 Харганат

Нэгдүгээр түвшний хуваарь (англи үсгээр бичсэн)
Хоёрдугаар түвшний хуваарь (цагаан өнгөөр заагласан)

Казахстаны ямарваа нэгэн нэгж нутгийн засаг даргыг казах хэлнээ әкім, (Кыргызстанд хиргис хэл бичгээр аким) гэж нэрлэн бичдэг. Үүнийг орос, англи хэлнээ аким, akim гэх мэтээр галиглаж байна. Улсын ерөнхийлөгч муж, хотын акимыг томилно. Тэд доод түвшнийхээ акимыг томилдог. Харин акимат гэвэл засаг даргын тамгын газар гэж ойлгогдоно.

Монгол дахь Казах үндэстний гарал үүсэл

Монгол дахь Казах үндэстний гарал үүсэл

Монгол нутагт амьдарч буй цөөн тооны казахууд бараг бүгдээрээ шахам нэг л овог болох Хэрэйд овгийнх байдаг. Хэрэйд овог гэхээр түрүүн цухас дурдсан казах ба монголын гарал үүслийг холбох шижим гарч ирдэг. Монголд буй казах түмэн Чингисийн үе дэх Хэрэйд аймгаас шууд гаралтай бай­даг ч зарим түүхчид үүнийг эрс үгүйсгэж тэр үеийн Хэ­рэйд аймаг одоогийн казах үндэстэн доторх керей /хэ­рэйд/ аймаг биш мэтээр маргадаг нь үнэндээ төөрөг­дөл юм. Тэгвэл керей овог биш байлаа гэхэд бүр керейт /хэрэйд/ гэсэн өөр нэг овог казах дотор бас бий. Дээрх керей ба керейт гэсэн хоёр овог нэг байсныг ка­захын эрдэмтэд хүлээн зөвшөөрөөд байгаа аж. Тэ­гэхээр Монго­лын казахын үнд­сэн овог болох керей /хэрэйд/ овог нь Чингисийн үеийн хэ­рэйд овог аймаг мөн байсан гэвэл казах, монгол үндэст­нүүд эрт дээр үеэс гарал үүслийн хувьд ихээхэн ойр байжээ гэж үзэх үн­дэслэл байна. Нууц товчоонд нэр нь гардаг олхо­нууд, жа­лайрд, хонгирад, мэргид, хэрэйд, найман овгууд бүгд одоогийн казах үндэстний бүрэлдэ­хүүнд бий. Тэр ч байтугай дээрх айм­гууд одоогийн узбек дотор ч байдаг ба төв Азийн бусад түрэг гаралтай зарим үн­дэст­нүүд дотор нэр нь таарал­даж байх жишээ­тэй. Казах үндэстнийг гагцхүү одоогийн Казахстаны нутагт амьдарч байсан кипчакаар төсөөлдөг нь огт буруу юм. Кипчак бол казахын олон аймгийн зөвхөн нэг нь.
Монгол нутагт амьдарч буй цөөн тооны казахууд бараг бүгдээрээ шахам нэг л овог болох Хэрэйд овгийнх байдаг. Хэрэйд овог гэхээр түрүүн цухас дурдсан казах ба монголын гарал үүслийг холбох шижим гарч ирдэг. Монголд буй казах түмэн Чингисийн үе дэх Хэрэйд аймгаас шууд гаралтай бай­даг ч зарим түүхчид үүнийг эрс үгүйсгэж тэр үеийн Хэ­рэйд аймаг одоогийн казах үндэстэн доторх керей /хэ­рэйд/ аймаг биш мэтээр маргадаг нь үнэндээ төөрөг­дөл юм. Тэгвэл керей овог биш байлаа гэхэд бүр керейт /хэрэйд/ гэсэн өөр нэг овог казах дотор бас бий. Дээрх керей ба керейт гэсэн хоёр овог нэг байсныг ка­захын эрдэмтэд хүлээн зөвшөөрөөд байгаа аж. Тэ­гэхээр Монго­лын казахын үнд­сэн овог болох керей /хэрэйд/ овог нь Чингисийн үеийн хэ­рэйд овог аймаг мөн байсан гэвэл казах, монгол үндэст­нүүд эрт дээр үеэс гарал үүслийн хувьд ихээхэн ойр байжээ гэж үзэх үн­дэслэл байна. Нууц товчоонд нэр нь гардаг олхо­нууд, жа­лайрд, хонгирад, мэргид, хэрэйд, найман овгууд бүгд одоогийн казах үндэстний бүрэлдэ­хүүнд бий. Тэр ч байтугай дээрх айм­гууд одоогийн узбек дотор ч байдаг ба төв Азийн бусад түрэг гаралтай зарим үн­дэст­нүүд дотор нэр нь таарал­даж байх жишээ­тэй. Казах үндэстнийг гагцхүү одоогийн Казахстаны нутагт амьдарч байсан кипчакаар төсөөлдөг нь огт буруу юм. Кипчак бол казахын олон аймгийн зөвхөн нэг нь.
Казак буюу касах, хасаг гэдэг нэр X зууны үеээс түүх сударт тэмдэглэгдэх болсон байна. XVII зууны эхээр Монголын Ойрад аймаг, тухайлбал, Зүүнгар улс Казакын хаант улсад цөмрөн, умардаас Бухар, Хивийн улсын феодалууд халдан түрэмгийлснээс Казакын хаант улс хүчин буурч, сарнин хуваагдаад нэг нь Орос улсыг түшин дагаж, зарим нь Синьжянд ойн гарч Манж чин улсын харъяат болсон байна. Ингээд XVIII зууны хоёрдугаар хагасаас Абул Мамбет хааны харъяат казакууд Дорнод Туркестанд нутаглан, Хар Эрчис, Алтайн газраар суух болжээ.

Алтайн казакууд угтаа казакын дунд зуутын Керей овгийн хүмүүс бөгөөд тэд нар нь Уах керей, Абах керей, Ашамайлын гэсэн 3 янз болно. Үүнээс монголд шилжин нутаглагсад нь Абах керей, найман Казах болно. Абах керейчууд нь дотроо 12 овог байдгаас Мэркит, Кенсадак, Шимойын, Жастабан овгийнхон нэн цөөн бөгөөд зарим нь Монголд үгүй болно. Харин Найман казакууд нь Улаанхус суманд цөөвтөр байна. Түүнчлэн Ховд аймгийн Булган сумнаа Ители овог зонхилох бөгөөд Ховд сумнаа цоохор овогтон нутаглана. Орчин үед Казак ястан нь Монгол үндэстний бүрэлдэхүүнд багтан, түүний нэгэн бүрэн эрхт гишүүн нь болж аз жаргалтай амьдарч байна
Казак үндэстний түүх
Монгол улсад оршин суудаг түрэг угсааны томоохон ястан нь казакууд /хасаг/ юм. Тэдний өвөг дээдэс нь МЭӨ 1 мянга жилийн дундуураас одоогийн Дундад Ази, Казакстаны нутагт оршиж байсан Сак хэмээх хүчирхэг аймаг болох бөгөөд түүний бүрэлдэхүүнд Массагет, Дай, Каспий, Исседон болон хожим Алан, Савромат зэрэг овог аймаг оролцдог байжээ. Сак аймгийн хойчис нь түрэгийн өвөг болох МЭӨ III зууны үеийн Усун, Канглы нар аж. Эд нар VIII зууны цагт Түрэг улс мөхсний дараа X зуун хүртэл Карлугийн улс, XI-XII зуунд Кимак, Кипчак, Караханидийн улсын бүрэлдэхүүнд багтаж байгаад XIII зууны эхээр Монголын эзэнт улсын харъяат болжээ.

Казак буюу касах, хасаг гэдэг нэр X зууны үеээс түүх сударт тэмдэглэгдэх болсон байна. XVII зууны эхээр Монголын Ойрад аймаг, тухайлбал, Зүүнгар улс Казакын хаант улсад цөмрөн, умардаас Бухар, Хивийн улсын феодалууд халдан түрэмгийлснээс Казакын хаант улс хүчин буурч, сарнин хуваагдаад нэг нь Орос улсыг түшин дагаж, зарим нь Синьжянд ойн гарч Манж чин улсын харъяат болсон байна. Ингээд XVIII зууны хоёрдугаар хагасаас Абул Мамбет хааны харъяат казакууд Дорнод Туркестанд нутаглан, Хар Эрчис, Алтайн газраар суух болжээ.

Алтайн казакууд угтаа казакын дунд зуутын Керей овгийн хүмүүс бөгөөд тэд нар нь Уах керей, Абах керей, Ашамайлын гэсэн 3 янз болно. Үүнээс монголд шилжин нутаглагсад нь Абах керей, найман Казах болно. Абах керейчууд нь дотроо 12 овог байдгаас Мэркит, Кенсадак, Шимойын, Жастабан овгийнхон нэн цөөн бөгөөд зарим нь Монголд үгүй болно. Харин Найман казакууд нь Улаанхус суманд цөөвтөр байна. Түүнчлэн Ховд аймгийн Булган сумнаа Ители овог зонхилох бөгөөд Ховд сумнаа цоохор овогтон нутаглана. Орчин үед Казак ястан нь Монгол үндэстний бүрэлдэхүүнд багтан, түүний нэгэн бүрэн эрхт гишүүн нь болж аз жаргалтай амьдарч байна.
100-аад жилийн өмнө казахын ард түмэн Монголын бүрэн эрхтэй иргэн болсон билээ. Тэр үеэс эхлэн төр, засаг Казахын ард түмнийг онцгойлон анхаарч, газар нутаг олгож тусгай аймаг байгуулж аж ахуй, соёлын томоохон нэгж болгон хөгжүүлсэн юм. Түүний хамт тэдний ёс заншил, зан үйл, өв уламжлалыг хүндэлж яс үндсээ цэврээр хадгалах бололцоог олгосон. Иймээс Монголын казахууд нэр төр, яс үндэс, зан үйлээ сэвгүй цэврээр хадгалж яваа үндэстэн юм.