Казахстан
Орчин үеийн Казахстаны нутаг дэвсгэрт түүхийн ихэнх хугацаанд нүүдэлчин аймгууд нутаглаж иржээ. XVI зуун гэхэд казахууд гурван ордод хуваагдсан өөрийн онцлог бүхий бүлэг болон гарч ирсэн. XVIII зуунд оросууд Казахын тал нутаг руу түрэн орж, XIX зууны дунд үе гэхэд Казахстаны нутаг дэвсгэр тэр чигээрээ Оросын Эзэнт улсын нэг хэсэг болжээ. 1917 оны Оросын хувьсгал, түүний дараа гарсан Оросын Иргэний дайны дараа Казахстаны нутаг дэвсгэрийг хэд хэдэн удаа өөрчлөн зохион байгуулсны эцэст 1936 онд ЗСБНХУ-ын нэг хэсэг Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Казахстан Улсыг байгуулжээ. XX зууны турш Казахстаны нутаг дэвсгэрт Зөвлөлтийн томоохон төслүүд хэрэгжсэн юм. Тухайлбал Никита Хрущевын атар газар эзэмших хөдөлгөөн энд өрнөснөөс гадна, Байконурын сансрын буудал, Семипалатинскийн цөмийн туршилтын талбай энд байгуулагдаж байлаа.
Казахстан Зөвлөлтийн бүгд найрамдах улсуудаас хамгийн сүүлд 1991 оны арванхоёрдугаар сарын 16-нд тусгаар тогтнолоо тунхагласан. Казахстаны коммунист байх үеийнх нь удирдагч Нурсултан Назарбаев тусгаар тогтносон Казахстаны шинэ ерөнхийлөгч болжээ. Казахстан тусгаар тогтносноосоо хойш тэнцвэртэй гадаад бодлого хэрэгжүүлж, Казахстаны эдийн засгийг, ялангуяа нүүрс-устөрөгчийн салбарыг хөгжүүлэх бодлого баримталсаар ирсэн. Тус улсын эдийн засгийн төлөв сайжирсаар байгаа боловч Ерөнхийлөгч Назарбаев улсынхаа улс төрийг хатуу хяналтдаа байлгасаар байна. Сүүлийн жилүүдэд сөрөг хүчний хэд хэдэн удирдагч, сэтгүүлч алагдсан бөгөөд Өрнөдийн ажиглагчид Казахстаны сонгуулийг чөлөөтэй, шударга гэж үздэггүй. Гэхдээ Казахстаны олон улсын тавцан дахь нэр хүнд өссөөр байна. Казахстан нь одоо Төв Азидаа зонхилогч улс гэж тооцогддог. Тус улс олон улсын олон байгууллагад гишүүнээр элссэн. Тухайлбал НҮБ, НАТО-гийн Энхийн төлөө түншлэл, Тусгаар Тогтносон Улсуудын Хамтын Нөхөрлөл, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн юм. 2010 онд Казахстан Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагыг тэргүүлэх болно. 2011 онд Казахстан Орос, Беларусийн хамтаар Евразийн Эдийн Засгийн Хамтын Нийгэмлэгийг байгуулна.
Сталины үед олон үндэстэн ястны хүмүүсийг бөөнөөр нь Казахстан руу албадан нүүлгэн суурьшуулж байсны улмаас олон үндэстэн ястнаас бүрдсэн улс болсон. Казахстан шашны эрх чөлөөг хүлээн зөвшөөрдөг бөгөөд олон янзын шашин шүтлэг тус улсад өөрсдийн төлөөлөлтэй байдаг. Исламын шашин гол шашин нь бөгөөд Үнэн алдартны шашин хоёрт ордог. Албан ёсны хэл нь Казах хэл боловч, Орос хэлийг өдөр тутмын харилцаандаа түгээмэл хэрэглэдэг.
Нэр Монгол, түрэг төрлийн хэл яриа дотроо болон хоорондоо «к» - «х», «ч» - «ш» авиаг сэлгэдэг тохиолдол цөөнгүй. Хэдийгээр монгол хэлнээ өдгөө «ч», «ш», «к» (
Мөн Зөвлөлтийн үеэс оросоос Казах (орос. казах), Казахуудтай дасалцаж Казак (каз. қазақ) гэж ярьж бичих нь Монгол улсын монгол хэл бичигт дэлгэрчээ. Үүнтэй адил Хятад улсын монгол хэлнээ Хасакы (хя. 哈萨 Hāsàkè) гэж ярих нь тохиолддог.
Түүх
Казакстанд шинэ чулуун зэвсгийн үед хүн амьдарч байсан ул мөр байдаг. Ер нь Монголтой адил бэлчээрийн мал аж ахуй эрхлэхэд зохицсон газар. Казахийн тал нутагт эртнээс адууг гаршуулсныг судлаачид тодорхойлжээ. Төв Ази, Казахийн зарим газарт анх Иран нүүдэлчид суурьшиж байжээ. Тэднээс Скиф гэж алдаршсан нь байдаг. 5-р зуунаас Түрэг угсаатан нь Иранчуудыг түрж Дундад Азийн зонхилох угсаа болсон юм.Түүхийн үест уламжлалт нүүдэлчин амьдрал, мал аж ахуйт эдийн засаг энэ тал нутагт оршсон. 15-р зуунаас Түргүүдийн дундаас Казахийн гэх бусдаас ялгарах онцлог тодорч эхэлсэн бол 16-р зуун гэхэд Казах хэл, соёл, эдийн засгийн байдал нь ялгарч иржээ.
1991 онд ЗХУ албан ёсоор бутарч Казахстан баттай тусгаар тогтносон билээ.
Нутгийн хуваарь
Казакстаны дэвсгэр нутаг эхлээд 14 муж (каз. облысы ; орос. область), 3 улсын хот (орос. город республиканского значения - «улсын ач холбогдолтой хот») бүгд 17 нэгжид засч захирагдана. Гэхдээ энэ гурвын Байконур хот нь сансрын нислэгийн буудалтайгаа хамт ОХУ-д 2050 он хүртэл түрээслэгджээ.Одоо цагт энэ том 17-гоо хасаг хэлнээ албан бусаар "аймақ" («Аймаг») гэж ерөнхийлж байна. Энэ нь Монголд аймаг нийслэлээ «нутаг», «орон нутаг», «бүс» гэж ярьж, бичдэгтэй утга дүйнэ.Цаашилбал 2-р буюу дунд түвшинд 160 хошуу (эсвэл сум - Монголын казах хэлнээ сумыг аудантай зүйрлэх нь бий; каз. аудан; орос. сельский район), хотын 10 дүүрэг (каз. аудан; орос. городский район), 38 аймгийн хот (орос. город) бүгд 208 нэгж болно.
|
Казахстаны ямарваа нэгэн нэгж нутгийн засаг даргыг казах хэлнээ әкім, (Кыргызстанд хиргис хэл бичгээр аким) гэж нэрлэн бичдэг. Үүнийг орос, англи хэлнээ аким, akim гэх мэтээр галиглаж байна. Улсын ерөнхийлөгч муж, хотын акимыг томилно. Тэд доод түвшнийхээ акимыг томилдог. Харин акимат гэвэл засаг даргын тамгын газар гэж ойлгогдоно.
Комментариев нет:
Отправить комментарий