вторник, 21 мая 2013 г.

Казахстан улс цөмийн зэвсэггүй дэлхий ертөнцийн төлөө

Казахстан улс цөмийн зэвсэггүй дэлхий ертөнцийн төлөө

Казахстан улс цөмийн зэвсэггүй дэлхий ертөнцийн төлөө
Энэ оны 4-р сараас эхлэн АНУ-ын нийслэл Вашингтон хотын нийтийн тээврийн зогсоолууд дээр "Казахстан улс цөмийн зэвсэггүй дэлхий ертөнцийн төлөө" гэсэн үгтэй сурталчилгааны хуудас байрлуулсан.

Энэ бол бусад улс оронд хандан Казахстан улсын жишээг даган цөмийн зэвсгээс татгалзахыг уриалсан өвөрмөц дохио юм. Магадгүй энэ нь төрийн PR-ийн нэг арга ч байж болох юм.

Зохиогчид нь Казахстан улсын цөмийн зэвсгээсээ сайн дураар татгалзаж чадсан анхны бөгөөд цорын ганц улс болохыг илэрхийлэхийг зорьсон нь илэрхий. Эсвэл энэ талаар нухацтай бодох ёстой юу? Энэ бол зүгээр нэг чангаар хашгирсан үг биш. Алив бодоцгооё.

Нэн тэргүүнд энэхүү харьцангуй шинээр байгуулагдсан улсын гадаад бодлого нь эзлэн түрэмгийлэх хандлагагүй гэдгийг анзаарч болно. Энэ улс дэлхийд хүчин чадлаараа дөрөвт орох цөмийн зэвсгээсээ сайн дураар татгалзсан нь түүний уриалга хоосон уг биш гэдгийг харуулж байна.

Үндсэн үзэл санаа нь бодит байдалд тусгалаа олсон ийм бодлого бүх хүн төрөлхтний анхаарлыг өөртөө татаж байна. Цөмийн зэвсгээс татгалзах, шашин хоорондын эв нэгдлийг бэхжүүлэх, дэлхий дахин нэгдсэн нэг мөнгөн тэмдэгттэй болох гэх мэт Казахстан улсын санаачлагууд нь орчин үеийн дэлхий ертөнцийн газрын зургийг өөрчилсөөр байна.

Тус улсын цөмийн зэвсэггүй бүс болсон замналыг дахин харцгаая. ЗХУ задарсны дараа Казахстан улсыг шинээр бий болсон цөмийн гүрний дүрд тоглох боломж хүлээж байв. Шинээр байгуулагдсан улс орны хувьд энэхүү сорилт нь цорын ганц итгэл төгс шийдвэр гаргахад нөлөөлсөн.

Мэдээж цөмийн зэвсгээсээ татгалзах энэхүү сорилтыг даван туулахад тус улсад тийм ч амар байгаагүй. Казахстанд цөмийн зэвсгийг үлдээхийг дэмжигчид ч мөн байсан. Эхний ээлжинд цөмийн зэвсгийн нөөц нь тус улсад заналхийлэгчдийн эсрэг барьж болохуйц хүчирхэг хамгаалалт болох байсан нь маргаангүй үнэ. Казахстанд цөмийн зэвсэг байгаа гэдгийг санах нь тус улсад заналхийлэгчдийн хувьд түгшүүрийн дохио болж тус улсын батлан хамгаалах хүчийг ихээхэн сайжруулах байв.

Цөмийн зэвсгээ авч үлдэх нь аюул занал ихтэй тухайн үеийн нөхцөл байдалд хамгийн ойлгомжтой шийдвэр байх байв. Цөмийн зэвсгээ авч үлдсэнээр Казахстан улс бүс нутагтаа томоохонд тооцогдох гүрэн болох нь ойлгомжтой байв. Гэвч ерөнхийлөгч Нурсултан Назарбаев тун өвөрмөц шийдвэр гаргасан бөгөөд энэхүү "давуу тал олгох" зэвсгээс татгалзсан.

Тус улсын ерөнхийлөгчийн хэлснээр Азийн орнуудын зөвлөлийн зүгээс цөмийн зэвсгээ хадгалж үлдэхийг зөвлөн нэлээд их хэмжээний санхүүгийн тусламж үзүүлэхийг ятгаж байсан, олон улсад цөмийн зэвсэг бүхий анхны бөгөөд цорын ганц исламын шашинт орон хэмээх нэр хүнд хүлээж байсан юм. Эцэст нь Казахстан улс 1990-ээд оны дэлхий ертөнцийн аюулгүй байдлын тогтолцоо ихээхэн хэврэг байгааг болон бусад хүчин зүйлийг харгалзан үзсэний үндсэн дээр цөмийн зэвсгээс эргэлт буцалтгүй татгалзах шийдвэр гаргасан юм.

Хамгийн сүүлчийн цөмийн цэнэгт хошууг 1995 оны тавдугаар сарын 7-ны өдөр Семипалатинскийн цөмийн туршилтын талбайд устгасан бол 2000 оны долдугаар сарын 29-нд мөн талбайд цөмийн туршилт хийдэг байсан хамгийн сүүлчийн цооногийг дэлбэлсэн.

Цөмийн зэвсгийг устгах үйл ажиллагаа ийнхүү дууссаны дараа Казахстан улс цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх үйл явцад чухал бөгөөд тэргүүлэх үүрэг гүйцэтгэх болсон. Бүхий л дээд хэмжээний уулзалтууд дээр АНУ энэхүү шинэ залуу улсын гадаад болон дотоод бодлогыг нь шинэ түвшинд гаргаж чадсан энэхүү "том шийдвэр"-ийг сайшаан дурдсаар ирсэн. Энэ нь Казахстаныг үлгэр дууриал болгох үйл ажиллагаанд шинэ түлхэц үзүүлж байна.

Их гүрнүүдэд энэхүү жижиг орон цөмийн зэвсэггүй бүс байж болдгийг нотлон харуулж, уриалж байна. Цөмийн зэвсгийг ул дэлгэрүүлэх үйлсэд Казахстан улсын гүйцэтгэж буй үүргийг бүх нийтээр хүлээн зөвшөөрдөг. Тус улсын төрийн тэргүүн цөмийн зэвсгээс татгалзах байр суурин дээрээ бат зогсохын зэрэгцээ бусад улс орны төрийн тэргүүн нарт хандан цөмийн санаачлагаа багасгах эрмэлзлээ улам нэмэгдүүлэхийг уриалсаар байна.

Энэхүү санаачлагын үр дунд ОХУ, АНУ хэмээх цөмийн зэвсгийн хоёр их гүрэн шийдвэрээ гаргах болсон ба стратегийн зэвсэглэлийг хорогдуулах арга хэмжээг авч эхэлсэн.

Тус улсын олон улсын тавцан дээрхи нэр хүнд ихээхэн эерэг болсон ба дэлхийн томоохон гүрнүүд тус улсыг Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн удирдах зөвлөлийн гишүүн болохыг дэмжих болсон.

Тусгаар оршин тогтнох явцдаа Казахстан улс олон үндэстний болон олон шашны эв нэгдэлтэйгээр зэрэгцэн орших чадварыг сахин хамгаалах боломжтойг харуулсан. Тус улсын хуримтлуулсан туршлагыг яриа хэлэлцээний тааламжтай талбар болгон ашиглаж дэлхийн орнуудын шашны тэргүүнүүд харилцан санал солилцож хамтын ажиллагааныхаа ерөнхий загварыг гаргах нь улс төрийн тэргүүнүүдийн уулзалтаас дутахааргүй ач холбогдлыг нийгэмд үзүүлнэ.

Астана хотод дэлхийн болон уламжлалт шашнуудын тэргүүнүүдийн зөвлөлдөх уулзалт гурван ч удаа зохион байгуулагдсан.

Ийнхүү дараах дүр зураг бий болж байна. Эв нэгдэл бүхий шинэ тогтолцоог хөгжүүлэхийн үндэс нь цөмийн зэвсэггүй шинэ бүс нутаг, дэлхийн шинэ валют бий болгох, үндэстнүүдийн шинэ холбоог бий болгох явдал гэдэгт Казахстан улсын ерөнхийлөгч итгэл төгс байна.

Улс үндэстэн бүрийн уламжлал соёлд буй сайн сайхан бүхэн нь хүн төрөлхтний ололт амжилт байх учиртай. Ийм ертөнцөд бие биенийгээ хардаж сэрдэх, шашны болон бусад үндэслэлээр ялгаварлан гадуурхах орон зай байх ёсгүй. Энэ нийгмийн хөгжил дэвшил нь материаллаг баялгийнхаа хэмжээгээр бус өндөр ёс суртахуун, хүмүүсийн хариуцлагаар тодорхойлогдоно.

Нурсултан Назарбаев дэлхий нийтийн нэгдсэн валютын системийг дэмжигч байсаар ирсэн төдийгүй цаашид ч байсаар байх болно. Ингэснээр олон улс орны эдийн засаг АНУ-аас эхлэн бүх дэлхийг хамарсан эдийн засгийн хямралтай харьцуулахуйц эдийн засгийн хямралын нөлөөнөөс хамгаалагдах юм.

Казахстан улс бүс нутгийн болон илүү өргөн хүрээг хамарсан олон улсын байгууллагуудад байнга идэвхтэй оролцсоор ирсэн. Энэ онд тус оронд урьд хожид байгаагүй хэмжээнд өөрийгөө илэрхийлэх боломж буюу ЕАБХАБ-ыг (Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага) даргалах боломж бий болов. Бүгдээрээ л Казахстанаас ямар нэгэн "шинэ юм" хүлээж байсан нь тийм ч удаан хүлээлгэсэнгүй.

Казахстаны ерөнхийлөгч Астана хотод ЕАБХАБ-н дээд хэмжээний уулзалт зохион байгуулах санаачлага гаргав. Тус байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүдийг оролцуулсан энэ хэмжээний уулзалт яриа хэлэлцээр 1999 онд Станбул хотноо болж байв.

Эцэст нь хэдийгээр том хэмжээний дэлхийн гүрэн биш боловч цөмийн зэвсэггүй дэлхий ертөнцийг бий болгох чиглэлд ийнхүү идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй орноос жишээ авахыг уриалах байна.

Монгол Улс дахь Казахстан улсын ЭСЯ

Комментариев нет:

Отправить комментарий