Монгол дахь Казах үндэстний гарал үүсэл
Монгол нутагт амьдарч буй цөөн тооны казахууд бараг бүгдээрээ шахам нэг л овог болох Хэрэйд овгийнх байдаг. Хэрэйд овог гэхээр түрүүн цухас дурдсан казах ба монголын гарал үүслийг холбох шижим гарч ирдэг. Монголд буй казах түмэн Чингисийн үе дэх Хэрэйд аймгаас шууд гаралтай байдаг ч зарим түүхчид үүнийг эрс үгүйсгэж тэр үеийн Хэрэйд аймаг одоогийн казах үндэстэн доторх керей /хэрэйд/ аймаг биш мэтээр маргадаг нь үнэндээ төөрөгдөл юм. Тэгвэл керей овог биш байлаа гэхэд бүр керейт /хэрэйд/ гэсэн өөр нэг овог казах дотор бас бий. Дээрх керей ба керейт гэсэн хоёр овог нэг байсныг казахын эрдэмтэд хүлээн зөвшөөрөөд байгаа аж. Тэгэхээр Монголын казахын үндсэн овог болох керей /хэрэйд/ овог нь Чингисийн үеийн хэрэйд овог аймаг мөн байсан гэвэл казах, монгол үндэстнүүд эрт дээр үеэс гарал үүслийн хувьд ихээхэн ойр байжээ гэж үзэх үндэслэл байна. Нууц товчоонд нэр нь гардаг олхонууд, жалайрд, хонгирад, мэргид, хэрэйд, найман овгууд бүгд одоогийн казах үндэстний бүрэлдэхүүнд бий. Тэр ч байтугай дээрх аймгууд одоогийн узбек дотор ч байдаг ба төв Азийн бусад түрэг гаралтай зарим үндэстнүүд дотор нэр нь тааралдаж байх жишээтэй. Казах үндэстнийг гагцхүү одоогийн Казахстаны нутагт амьдарч байсан кипчакаар төсөөлдөг нь огт буруу юм. Кипчак бол казахын олон аймгийн зөвхөн нэг нь.
Монгол нутагт амьдарч буй цөөн тооны казахууд бараг
бүгдээрээ шахам нэг л овог болох Хэрэйд овгийнх байдаг. Хэрэйд овог гэхээр
түрүүн цухас дурдсан казах ба монголын гарал үүслийг холбох шижим гарч ирдэг.
Монголд буй казах түмэн Чингисийн үе дэх Хэрэйд аймгаас шууд гаралтай байдаг ч
зарим түүхчид үүнийг эрс үгүйсгэж тэр үеийн Хэрэйд аймаг одоогийн казах
үндэстэн доторх керей /хэрэйд/ аймаг биш мэтээр маргадаг нь үнэндээ төөрөгдөл
юм. Тэгвэл керей овог биш байлаа гэхэд бүр керейт /хэрэйд/ гэсэн өөр нэг овог
казах дотор бас бий. Дээрх керей ба керейт гэсэн хоёр овог нэг байсныг казахын
эрдэмтэд хүлээн зөвшөөрөөд байгаа аж. Тэгэхээр Монголын казахын үндсэн овог
болох керей /хэрэйд/ овог нь Чингисийн үеийн хэрэйд овог аймаг мөн байсан
гэвэл казах, монгол үндэстнүүд эрт дээр үеэс гарал үүслийн хувьд ихээхэн ойр
байжээ гэж үзэх үндэслэл байна. Нууц товчоонд нэр нь гардаг олхонууд, жалайрд,
хонгирад, мэргид, хэрэйд, найман овгууд бүгд одоогийн казах үндэстний бүрэлдэхүүнд
бий. Тэр ч байтугай дээрх аймгууд одоогийн узбек дотор ч байдаг ба төв Азийн
бусад түрэг гаралтай зарим үндэстнүүд дотор нэр нь тааралдаж байх жишээтэй.
Казах үндэстнийг гагцхүү одоогийн Казахстаны нутагт амьдарч байсан кипчакаар
төсөөлдөг нь огт буруу юм. Кипчак бол казахын олон аймгийн зөвхөн нэг нь.
Казак буюу касах, хасаг гэдэг нэр X
зууны үеээс түүх сударт тэмдэглэгдэх болсон байна. XVII зууны эхээр Монголын
Ойрад аймаг, тухайлбал, Зүүнгар улс Казакын хаант улсад цөмрөн, умардаас Бухар,
Хивийн улсын феодалууд халдан түрэмгийлснээс Казакын хаант улс хүчин буурч,
сарнин хуваагдаад нэг нь Орос улсыг түшин дагаж, зарим нь Синьжянд ойн гарч
Манж чин улсын харъяат болсон байна. Ингээд XVIII зууны хоёрдугаар хагасаас
Абул Мамбет хааны харъяат казакууд Дорнод Туркестанд нутаглан, Хар Эрчис,
Алтайн газраар суух болжээ.
Алтайн казакууд угтаа казакын дунд зуутын Керей овгийн хүмүүс бөгөөд тэд нар нь Уах керей, Абах керей, Ашамайлын гэсэн 3 янз болно. Үүнээс монголд шилжин нутаглагсад нь Абах керей, найман Казах болно. Абах керейчууд нь дотроо 12 овог байдгаас Мэркит, Кенсадак, Шимойын, Жастабан овгийнхон нэн цөөн бөгөөд зарим нь Монголд үгүй болно. Харин Найман казакууд нь Улаанхус суманд цөөвтөр байна. Түүнчлэн Ховд аймгийн Булган сумнаа Ители овог зонхилох бөгөөд Ховд сумнаа цоохор овогтон нутаглана. Орчин үед Казак ястан нь Монгол үндэстний бүрэлдэхүүнд багтан, түүний нэгэн бүрэн эрхт гишүүн нь болж аз жаргалтай амьдарч байна
Алтайн казакууд угтаа казакын дунд зуутын Керей овгийн хүмүүс бөгөөд тэд нар нь Уах керей, Абах керей, Ашамайлын гэсэн 3 янз болно. Үүнээс монголд шилжин нутаглагсад нь Абах керей, найман Казах болно. Абах керейчууд нь дотроо 12 овог байдгаас Мэркит, Кенсадак, Шимойын, Жастабан овгийнхон нэн цөөн бөгөөд зарим нь Монголд үгүй болно. Харин Найман казакууд нь Улаанхус суманд цөөвтөр байна. Түүнчлэн Ховд аймгийн Булган сумнаа Ители овог зонхилох бөгөөд Ховд сумнаа цоохор овогтон нутаглана. Орчин үед Казак ястан нь Монгол үндэстний бүрэлдэхүүнд багтан, түүний нэгэн бүрэн эрхт гишүүн нь болж аз жаргалтай амьдарч байна
Казак үндэстний түүх
|
||
|
100-аад жилийн өмнө казахын ард
түмэн Монголын бүрэн эрхтэй иргэн болсон билээ. Тэр үеэс эхлэн төр, засаг
Казахын ард түмнийг онцгойлон анхаарч, газар нутаг олгож тусгай аймаг
байгуулж аж ахуй, соёлын томоохон нэгж болгон хөгжүүлсэн юм. Түүний хамт
тэдний ёс заншил, зан үйл, өв уламжлалыг хүндэлж яс үндсээ цэврээр хадгалах
бололцоог олгосон. Иймээс Монголын казахууд нэр төр, яс үндэс, зан үйлээ
сэвгүй цэврээр хадгалж яваа үндэстэн юм.
|
Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна.
ОтветитьУдалитьБи Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн.
DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.